Гадаадын ажиглагчдын тоо тодорхой гараагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Сонгуулийн хороо өнөөдөр болсон долоодугаар хуралдаанаар “Гадаадын ажиглагч нар болон сумдын хэсгийн хороодын үйл ажиллагаа”-ны талаар хэлэлцэв.
Долоо дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-ны өдөр улс орон даяар албан ёсоор нэгэн зэрэг эхэлнэ. Төв аймгийн хэмжээнд сонгуулийн үеэр 84 хэсгийн хороод ажиллана. Харьяаллын нийт 65 мянган иргэн саналаа өгнө.
Аймгийн сонгуулийн хороо өнөөдррийн хуралдаанаар “сумдын сонгуулийн хэсгийн хороодын үйл ажиллагаа, тохижилт болон гадаадын ажиглагч нар сонгуулийн явцад хөндлөнгөөс ажиглалт хийх тухай” зэрэг асуудлуудын талаар хэлэлцэв. Төв аймагт ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадын хэчнээн иргэд ажиглагчаар ажиглалт хийх эсэх тодорхойгүй байгаа гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл хэлж байна.
Мөн нотариат зарим сумдад байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй иргэдэд итгэмжлэл хийх боломжгүй байгаа гэнэ. Эдгээр асуудал бүрт хуулийн дагуу арга хэмжээ авч, шуурхай газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгаа гэж аймгийн СХ-оос мэдээлэв.
Т.Есүхэйтөмөр