Ирээдүйд нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо үйлчилж чадахгүйд хүрнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 21:13:39
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Тэтгэврийн даатгалын нөхцөл байдал 2030 оноос томоохон эрсдэлүүдтэй тулгарч эхлэх бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувийн жин буурч, тэтгэвэр авагчдын тоо өсч, өнөөгийн тогтолцоо үйлчилж чадахгүй байдал үүснэ. 

"Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвээр 60 гаруй иргэд, Нийгмийн даатгалын мэргэжилтнүүд оролцсон  оролцож Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар солилцов.

Тэтгэвэрийн даатгалын санд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт” хамрагдахад тавигдсан нөхцөлийн хүрээнд хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 он хүртэл шат дараатай таван функцээр өсгөж 19 хувьд хүргэсэн юм. Ингэснээр ажил олгогчдод зарим талаар хүндрэлтэй боловч ирээдүйн даатгуулагчид өндөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэнэ гэж Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын ЭМНДХэлтсийн дарга С.Оюунтуяа тодотгосон юм.

Төв аймгийн хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар 838 байгууллагын 12,383 даатгуулагчдаас есөн тэрбум 431,5 сая төрөгийн орлогыг төврүүлжээ.

Он гарснаас хойш нийгмийн даатгалд 46 мянган ажил олгогч, нэг сая иргэн, хоёр их наяд төгрөгийн орлогыг “Нийгмийн даатгалын сан”-д төвлөрүүлжээ. Мөн улсын төсвөөс энэ жил аймгийн тэтгэврийн даатгалын санд 590 орчим тэрбум төгрөг олгохоор баталсан нь өнгөрсөн оноос 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

Ташрамд дурдахад, манай улс нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулийг 1995 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд үүнээс хойш багц хуульд 31 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд иргэдийн нийгмийн баталгааг дээшлүүлэх, ажил олгогч даатгуулагчийн эрх ашгийг дээдлэх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн даатгалын тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн байдаг.  
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻