Эрүүл мэндийн салбарт 2026 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Дундговь аймгийн дэд хөтөлбөр батлагдав. Дэд хөтөлбөрийг нийгмийн эрүүл мэнд, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, технологи, эмзүйн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын удирдлага зохион байгуулалт, мэдээллийн технологи, мэдээллийн удирдлага гэсэн 8 чиглэлээр хэрэгжүүлнэ. Нийт 50 шахам зорилт дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрийн эхний үе шатыг 2021 он хүртэл хэрэгжүүлж, 2022- 2026 онд хоёрдахь үе шатыг төлөвлөжээ.
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн хүрээнд хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгааг тасралтгүй зохион байгуулдаг ч энэ нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэг тогтмолжсон боловч зорилтот бүлгийн хүн амын хамрагдалт, эрүүлжилтийн явц хангалттай түвшинд төдийлөн хүрээгүй, иргэдийн мэдлэг, хандлага сайжраагүй.
Нөгөөтэйгүүр иргэний бүртгэлийн өнгөрсөн жилийн эцсийн мэдээгээр Дундговь аймагт бүтэн болон хагас өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ганц бие өндөр настан, ажил эрхлээгүй иргэд нийт хүн амын 31.2 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй орхигдох, эсвэл үр шимийг нь бага хүртэх эрсдэлт хүн амын бүлэг болж байна. Энэ мэт нөхцөл байдал нь төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутагтаа үр өгөөжтэй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг үүсгэж, дэд хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хэлэлцэн баталжээ.

Т. Отгонтуяа