Есөн мегаваттын нарны цахилгаан станц барьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 17:22:54
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт томоохон бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын Засгийн газар Солонгосын "Люкстюм” компанитай хамтран эхлүүлэв. Есөн мВт-ын хүчин чадалтай “Нарны цахилгаан станц”-ын барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна.

Ирэх намар ашиглалтад орох энэ нарны цахилгаан станцын шав тавих ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд болон орон нутгийн удирдлагууд болон уригдсан зочид төлөөлөгчид оролцсон юм.

Зуунмод сумын хурдны морь барианы газарт Нарны цахилгаан станц сүндэрлэнэ. 20 сая долларын өртөгтэй 20 мянган айл өрхийг цахилгааны эх үүсвэрээр хангах хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Бүгд Найрамдах Солонгос Улсын “Люкстюм” компанийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ хэмээн тус компанийн Монгол талын инженер Б.Мандахбаяр онцолсон юм. Нарны цахилгаан станц ашиглалтад орсноор 40 гаруй хүн ажлын байраар хангагдах аж. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻