Дорнодын боксчид өмнөд хөршид амжилттай тулалдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Өмнөд хөршид болсон боксын залуучуудын олон улсын тэмцээнд Дорнод аймгийн тамирчид амжилттай оролцжээ. Энэ жилийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор Дорнод аймгийн “Талын бүргэд” клуб, Баянгол дүүрэг, Замын-Үүдийн 11 боксчин оролцсон юм.
“Талын бүргэд” клубын тамирчдаас 56 кг-ийн жинд Б.Мөнхсүлд алтан медаль, 60 кг-д Б.Уянга, 64 кг-д Б.Отгонбат нар мөнгөн медаль хүртээд иржээ.
“Талын бүргэд” клубын тамирчид он гарсаар амжилт арвин явна. Тэд оны эхэнд нийслэл хотноо болсон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртэж олон улс, тив, дэлхийн чансаатай тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Д.Дэлгэрмаа