Авто замын орц, гарц, өртгөтгөлд 177 сая төгрөг зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-20 14:38:53
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ жил Орхон аймаг нийт 22 байршилд авто замын орц, гарц болон автомашины зогсоолын өргөтгөл хийж байна. Үүний 10 байршлыг Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар  хийж байгаа юм.
Тухайлбал, 2-5, 4-14, 5-1 хороололд  нийт 536 м.кв талбайд 49 сая 464 мянга 919 төгрөгөөр авто замын орц, гарцын өргөтгөл хийж байна. Харин 1-21, 2-7, 4-6, 4-10, Хүрэнбулаг багийн байрыг 4-7 дугаар байртай холбосон хэсэг, 5-5 дугаар байранд автозамын зогсоолыг өргөтгөж байна. Нийт 1585 м.кв талбай буюу 88 машин зогсох зогсоолыг шинээр барьж байна. Үүнд 127 сая 676 мянга 531 төгрөг төсөвлөгджээ. Мөн 2809 м.кв талбайн авто замыг эвдрэлийг заслаа. Үүнд Аваарийн зардлаас 40, Орон нутгийн хөрөнгө оруулалтаас 79 сая төгрөгөөр төсөвлөжээ. Тухайлбал, 3-24 дүгээр байр, Уурхайчин багийн “Аюулгүйн тойрог”,  Хүүхдийн ордоны өмнөх, Булаг, Наран, Шанд, Их-Залуу, Эрдэнэ, Дэнж баг болон Барилгачдын талбай зэрэг 20 байршилд 1967 м.кв талбайг 79 сая төгрөгөөр асфальтбетоноор хучлаа. Харин Аваарийн зардлын 40 сая төгрөгөөр 1-6 дугаар хороолол болон Баянцагаан, Дэнж, Эрдэнэ, Их-Залуу, Наран баг буюу нийт 44 байршилд 842 м.кв талбайн эвдрэл, гэмтлийг заслаа.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻