Малын захад тавих хяналтыг чангатгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед зүүн болон баруун аймгуудаас малын гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан өвчин гарч, өвчний голомттой байгаа бөгөөд эдгээр өвчнүүд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин тархах эрсдэл өндөр байгаа талаар аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэдээлж байна.
Тийм учраас мал эмнэлэг, үржлийн хяналтын улсын байцаагчид захад зарагдаж буй малын мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичгүүдийг өдөр тутам шалгаж, хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, мал сүргийг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах талаар сумдын удирдлага, мал эмнэлгийн байцаагч нарт зөвлөмж хүргүүлж, ард иргэдийг сэрэмжлүүлж байна.
Аймгийн Мал эмнэлгийн албанаас өгсөн мэдээгээр эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд цусан халдвар, сахуу, адинаматоз зэрэг 9 төрлийн халдварт өвчнөөр 1638 толгой мал өвчилж, 157 толгой мал хородсон байна. Мөн иргэд хөрш зэргэлдээ аймгуудаас адуу мал оруулж борлуулах, мах бэлтгэх зэрэг үйл ажиллагааг ихээр явуулж байгаа тул мэргэжлийн байгууллагын зүгээс ийнхүү арга хэмжээ авахад хүргэжээ.

Ө.Нурболат