Боомоор 90 гаруй үхэр үхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-20 13:15:53
Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багт малын боом өвчин энэ сарын 10-нд гарсан. Энэ удаа гарсан боом өвчин нь үхэрт гарсан бөгөөд өнөөдрийн /06.20/ байдлаар өвчний голомтод байгаа 3828 үхрийг вакцинжуулж дууссан байна.
Вакцин хийснээс хойш буюу өчигдөр гурван өөр айлын гурван үхэр нэмж үхэж, нийт үхсэн үхрийн тоо 92 болжээ.
Харин малчдын хүсэлтээр боом өвчний улмаас үхсэн малын сэг махнаас идсэн таван нохойг устгасан байна.
Өвчний голомтод 50 орчим хүмүүс ажиллаж байгаа ба нэмж үхсэн айлын хашаа хороонд ариутгалын ажлыг дахин хийж байгаа ажээ.    

Б.Гэрэлт-Од
相关新闻