АРХАНГАЙ: 349 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 85.3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны 8 дугаар тогтоолоор “Архангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан.
Хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн бодлого,
хүний хөгжлийн, эдийн засгийн, хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн дөрвөн
бодлогын хүрээнд 57 үр дүн, 83 үйл ажиллагааг төлөвлөсөн байдаг.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 378 арга хэмжээтэй баталж, хэрэгжилтийг ханган ажилллажээ.
Үүнийг нэгтгэн үнэлэхэд 2025 онд хэрэгжилт тооцох 349 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 85.3 хувьтай, төсвийн ерөнхийлөн захирагчийн 57 үр дүнгийн хэрэгжилтийн дундаж 88.1 хувьтай үнэлэгдсэнийг аймгийн ИТХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн VIII хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.
Ulaanbaatar