Өвөр Монголын эмч нар малчдаа хотонд нь очин үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
УЛИАСТАЙ. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны хошуудын эмнэлгүүдийн эмч нар малчны хотод очин, малчдаа оношилж, эмчилж байна.
Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орныг сурталчлан таниулах зорилгоор энэ сарын 9-18-нд хамтарсан сурвалжлага хийсэн Хятад-Монголын сэтгүүлчдэд зориулан Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасын Сэргэлэн хараат гацааныхан /багийнхан/ бэсрэг наадам зохион байгуулсан юм. Наадам дээр Зүүн үзэмчин хошууны эмч нарын баг оношилгоо, шинжилгээний иж бүрэн аппарат, тоног төхөөрөмжтэйгөө ирж, малчин ардад үзлэг хийв. Малчид олноороо нэг дор цугласан үед, тухайлбал энэ мэт наадмын үеэр Зүүн Үзэмчин хошууны эмнэлэг явуулын машинаа илгээдэг аж.
“Малчид тэр бүр төв орж, үзүүлж харуулж амжихгүй шүү дээ. Тиймээс эмнэлгийн хорооноос хөдөө орон нутаг руу, ялангуяа алслагдсан нутгууд руу эмнэлгийн явуулын машиныг илгээдэг. Явуулын машин сард наад зах нь 1-2 удаа явдаг” гэж Зүүн Үзэмчин хошууны эмнэлгийн уламжлалт таван заслын их эмч Өлзийдэлгэр ярив.
Тэрбээр манай улсын Хэнтий болон Сүхбаатар аймагт ирж, үзлэг хийж байжээ. Түүний хэлснээр, монголчуудын дунд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүд зонхилж байна. Үе мөчний өвчин, хуян шар ус, цусны даралт ихсэх, элэг өөхлөх зэрэг өвчин зонхилж байна. Эдгээр өвчин нь архи уух, буруу хооллох, хөдөлгөөн дутагдах зэргээс үүдэлтэй ажээ.
Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус орны “Талын дуу хоолой” радион захирал Баясгалангийн санаачилгаар Хятад-Монголын 22 сэтгүүлчдээс бүрдсэн баг “Хөгжилд хөтөлсөн 70 жил” 10 хоногийн хамтарсан сурвалжлагыг энэ сарын 9-18-нд хийсэн юм.

Г.Доржханд