Дэлхийн казахуудын V хуралдайд Монголоос 42 төлөөлөгч оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдах Дэлхийн казахуудын V хуралдайд Монголоос Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Дэлхийн Монголчуудын конгрессийн тэргүүн Д.Цахилгаан, Дэлхийн Казахуудын Нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн О.Хавсатар тэргүүтэй 42 төлөөлөгч оролцоно.
Тус хуралдайд дэлхийн 39 орноос 350, нийтдээ 750 зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байгааг Дэлхийн Казахуудын Нийгэмлэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байна.
Астана хотод болж байгаа "EXPO-2017" олон улсын үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн хуралдайд тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн биеэр оролцож, итгэл тавих бөгөөд зочдыг Засгийн газрын 5 яамны төлөөлөгчидтэй уулзуулах ажээ. Мөн "Халифа Алтай ба түүхийн эргэлт" сэдэвт онол-практикийн бага хурал, залуу лидерүүдийн форум зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.
Дашрамд хэлэхэд, Дэлхийн казахуудын анхны хуралдай 1992 оны 9 дүгээр сард Алматы хотод зохион байгуулагдаж байжээ.

Ө.Нурболат