Ариун цэврийн байгууламжаа сайжруулсан өрхийг урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Ариун цэврийн байгууламжаа бусдад үлгэр болохуйцаар сайжруулсан айл өрхүүдийг угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагчаар урамшуулна. Ийм болзолт аяныг Дэлхийн Зөн- Дундговь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Сайнцагаан сумын ЗДТГ- тай хамран эхлүүлээд байгаа юм. Аян 45 хоног үргэлжилнэ.
Засгийн газрын тогтоолоор баталсан агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хот суурин газрын хүн амыг 2019 он гэхэд 60, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт бий. Үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар гол анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй. Гэвч Дундговь аймгийн хувьд одоогоор ариун цэврийн байгууламжийг сайжруулах тал дээр өрнөсөн ажил хараахан байхгүй бөгөөд харин дээрх аяныг иргэдийг идэвхижүүлэх үүднээс ийнхүү эхлүүлжээ.
Иргэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа нүхэн жорлон, угаадасны нүхний эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан ариун цэврийн байгууламжийг хашаандаа барьж байгуулна. Эсвэл хуучныгаа засч сайжруулна. Ингэхдээ ажлынхаа явцыг, мөн дууссаны дараа урьд байсан ариун цэврийн байгууламжаа хэрхэн сайжруулсаныг харьцуулж харуулах гэрэл зургийг багийн Засаг даргадаа хүргүүлэх юм байна. Ариун цэврийн байгууламж нь агааржуулагчтай, доторлогоо, гэрэлтүүлэгтэй байх, цохир усны цооног тусдаа, ариутгал хийсэн байх ёстой ажээ.
Зохион байгуулагч тал болзлыг дүгнэхдээ хамгийн сайн өөрчлөлт хийж, ариун цэврийн байгууламжаа сайжруулсан 8 өрхийг шалгаруулж урамшуулна.

Т. Отгонтуяа