Хөдөлмөр нийгмийн хэвшлийн гурван талт хэлэлцээр батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-19 17:59:51
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хэвшлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр Төв аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгуулагдав. 

Хэлэлцээрт нутгийн удирдлагийг төлөөлж Засаг дарга Ж.Батжаргал, ажилтны эрх ашгийг төлөөлж аймгийн “Үйлдвэрчний эвлэл”-ийн холбооны дарга Д.Оюун, ажил олгогчдын эрх ашгийг төлөөлж аймгийн “Ажил олгогч эздийн холбоо”-ны тэргүүн Р.Алтанцэцэг нар гарын үсэг зурав.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр нь “Ажилтай Орлоготой Иргэн” урианы жилийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн хамгааллын нийтлэг асуудлаар зөвшилцөх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Ажиллах хүч гаргах, Мэргэжлийн боловсрол, сургалтыг нэмэгдүүлэх зэрэг чухал саналуудыг голлон туссан байна.

Хэлэлцээрийн үр дүнд аймагт хөдөлмөрлөх таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт талууд өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм. Талууд хэлэлцээрийг бүлэг, заалт бүрээр хэлэлцэж, гарсан саналуудыг ийнхүү харилцан тохиролцож, баталгаажууллаа гэж аймгийн Засаг дарга Ж.Батжаргал онцолсон юм.

Энэ удаагийн гурван талт хэлэлцээрээр талууд 2017-2018 оны хугацаанд нийгмийн зөвшлийг хамтран хэрэгжүүлнэ. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻