В, С вирусын илрүүлэг шинжилгээний явц 25 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд орон даяар явуулж байгаа элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээ Дундговь аймгийн хувьд зургадугаар сарын 5- наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар илрүүлэг шинжилгээ 25. 2 хувьтай байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тус аймагт 40- 65 насны 8118 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байна. Тэдний 2 мянга гаруй нь ийнхүү илрүүлэг шинжилгээ өгсөн бөгөөд өрх, сумын Эрүүл мэндийн төвүүд өөрийн харъяаны иргэдэд утсаар мэдээлэл хүргэн холбогдож, илрүүлэг шинжилгээнд ирэхийг сануулж байгаа ажээ. Энэ сарын 30 хүртэл илрүүлэг шинжилгээ үргэлжилнэ. Гэхдээ хүн амын хамрагдалт хангалттай бус байвал хугацааг сунгана гэж ЭМГ- ын мэргэжилтэн Б. Саруулцэцэг хэллээ.
Өрх, сумын ЭМТ- өөс гадна аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэмэлт цэг байгуулан өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлсэн байна. Аймгийн төвд түр оршин сууж байгаа өөр сумын харъяат 40- 65 насны иргэд нэмэлт цэгт ирж илрүүлэг шинжилгээнд хамрагдах ажээ.

Т. Отгонтуяа