“Ухаалаг хот” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-19 16:44:14
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт шинэ технологи болон инновацийг нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ыг байгуулсан. Тус парк  хэд хэдэн чиглэлд судалгааны ажил хийж байна.  
Энэ талаар тус паркын дарга Г.Энхбаяр ярихдаа “Бид хог боловсруулах, Зэс хавтан,  хор саармагжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байна.Мөн Эрдэнэт хотыг цахим буюу ухаалаг хот болгох судалгааны ажлыг манай эрдэмтдийн баг хийж эхлээд байна” гэлээ.
“Ухаалаг хот” төсөл нь  орон нутгийн нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүх шатны төрийн байгууллагууд болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр  хүргэж бөгөөд үүний  техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа аж. Түүнээс гадна  Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран Эрдэнэт хотод патент, судалгааны ажил болон шинжлэх ухааны бүтээлийн сан, мэдээллийн бааз бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻