Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн тавин хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд болсон Төв аймгийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 20 иргэн оролцож, нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш оноо авсан 10 иргэн шинэ ажлын байрандаа тэнцжээ..
Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлөөс байгуулагдсан комисс Баянхангай, Сэргэлэн сумын Санхүүгийн албаны дарга болон Ерөнхий нягтлан бодогч, Алтанбулаг, Аргалант, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянхангай, Баян-Өнжүүл, Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч зэрэг удирдах албаны 12 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан байна.
Сонгон шалгаруулалтыг сорилын болон мэдээлэл технологийн ур чадварын шалгалтыг цахим /онлайн/-аар, бичгийн шалгалтыг урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу бичгээр, ярилцлагын шалгалтыг тухайн өдрийн 12:00 цагаас тус тус авч дуусчээ. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 22 иргэн байснаас хоёр иргэн тухайн өдөр шалгалтад оролцох боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
Шалгалтын явцад тэнцээгүй болон бүртгүүлээгүй иргэд дахин бүртгүүлж Аргалант, Баян, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн Эрхлэгч, Баянхангай, Баян-Өнжүүл, сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч зэрэг сул ажлын байранд оролцох боломжтой хэмээн аймгийн ЗДТГ-ын Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр