Ажлын цагийн хуваарийг шилжүүлэх асуудлыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төрийн алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл онцлов.
Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг иргэдэд 217 байгууллагын 5435 төрийн албан хаагч үзүүлж байна. Төрийн албан хаагчдын 26-30 хүртэлх насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Тэдэнд ахмад үеийнхний туршлагаас судлуулж, чадваржуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжид 300 гаруй хаагчид хамрагдаад байна.
Түүнчлэн иргэдийн зүгээс төрийн албан хаагчдын ажлын цагийн хуваарийг зуны цагт шилжүүлэн 8-17 цагийн хооронд ажиллуулах хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарэнгэрэл "судалж үзэж байна. удахгүй хариу өгнө. Энэ талаар одоо шууд хэлэх боломжгүй" гэсэн юм.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт ТАХ-чдыг албан тушаалын төрлөөр нь авч үзвэл удирдах албан тушаалтан 354 буюу 6.5 хувь, гүйцэтгэх албан тушаалтан 2751 буюу 50.6 хувь, туслах албан тушаалтан 1461 буюу 26.9 хувь, гэрээт 869 буюу 16 хувийг тус тус эзэлж байна. Мөн нийт ТАХ-чдын 32 хувь нь эрэгтэй, 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

Т.Есүхэйтөмөр