Санал тоолох төхөөрөмжийг маргааш сумдад хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-19 13:24:50
 
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн сонгуулийн хороо саналын хуудас болон  санал тоолох төхөөрөмжүүдийг хүлээн авч, Тагнуулын хэлтсийн хяналтан дор Цагдаагийн байгууллага хамгаалан хадгалж байна. Нийт 29 мянга 684 ширхэг саналын хуудсыг хүлээн авсан гэж сонгуулийн хороо мэдээллээ.
Маргааш санал тоолох төхөөрөмжийг цагдаагийн хамгаалалтан дор сумын сонгуулийн хороод  хүлээн авна. Энэ сарын 21- ны 9- 12 цагт санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилт хийх бөгөөд үүний дараа саналын хуудсыг сумын сонгуулийн хороодод хүргэнэ. Сумын сонгуулийн хороо санал авах өдрөөс 3 хоногийн өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргэх ажээ.
 
 Т. Отгонтуяа
相关新闻