У.Амаржаргал: Жолооч нар орон нутгийн замд соёлтой зорчих чухал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр болов. Нээлтийн арга хэмжээний үеэр жолооч нарыг орон нутгийн замд соёлтой зорчих нь амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал баталгаа болно гэдгийг аймгийн ЗЦТасгийн дарга хошууч У.Амаржаргал онцолсон юм.
Төв аймгийн хэмжээнд он гарсаар 204 осол бүртгэгдэж 15 хүн ослын улмаас амиа алдан 116 хүн ослын улмаас гэмтэж бэртсэн байна. Хяналт шалгалтаар 25420 зөрчил илрүүлж 779.4 сая төгрөгийн торгуулийг ногдуулжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ослын улмаас гэмтсэн хүний тоо 36 нэгжээр, нас барсан хүний тоо нэг нэгжээр тус тус өссөн аймгийн ЗЦТ-аас мэдээллээ.
Жолооч нар орон нутгийн замд хурд хэтрүүлэн өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг ЗЦТ-ийн зүгээс анхааруулав. Зам тээврийн осол, гэмт хэргийг уг аяны хугацаанд тодорхой хувиар буурна гэдгийг аймгийн ЗЦ-ийн дарга, Цагдаагийн хошууч У.Амаржаргал хэлж байна. “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг дөрвөн сарын хугацаатай зохион байгуулах юм.
Улсын хэмжээнд он гарсаар нийт 644 зам тээврийн осол хэрэг бүртгэгдсэн бол үүнээс орон нутагт 133, Нийслэлд 29 хүн амь эрстжээ. Зам тээврийн ослын улмаас 446 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, 162 хүний амь нас хохирсон байна.
Өнгөрсөн оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2017 оны эхний таван сард 72 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж, 25 хүүхдийн амь нас хохирсон байна. Үүний 21 нь орон нутагт , дөрөв нь нийслэлд байна.
Нэгдсэн арга хэмжээнд оролцсон иргэд замын хөдөлгөөний дүрэм, зохицуулалтын талаар зөвлөгөө авахаас гадна ЗЦТасгийн үйл ажиллагаатай танилцав.

Т.Есүхэйтөмөр