Өлгийн хүчтэнүүд наадмын бэлтгэлээ базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-19 12:27:41
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытаар ахлуулсан тус аймгийн "Өлгий хүчтэн" дэвжээний 24 бөх Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлалтай "Харзтай" жуулчны баазад, аймгийн арслан Б.Серикээр ахлуулсан "Таван богдын бүргэдүүд" дэвжээний 33 бөх Баян-Өлгий аймгийн "Зоост" амралтын газарт наадмын бэлтгэлд гарчээ.

Аймгийн арслан Консалын Ханат, Хабидений Айдос, аймгийн харцага Б.Бегжан нар бөхчүүдийг дасгалжуулж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд "Таван богдын бүргэдүүд", "Өлгий хүчтэн" бөхийн дэвжээнүүдийг байгуулж, байнгын бэлтгэл хийдэг болсноос хойш барилдааны чанар эрс сайжирч, өнгөрсөн онд 35 жилийн дараа улсын цолтой бөх төрөн гарсан юм.

Өлгийчүүд энэ жилийн наадамд аймгийн арслан Б.Серик, Н.Мустафа, М.Еркебулан, У.Береке нарын залуу бөхчүүд цолоо ахиулж, наадамчин олноо баясуулна хэмээн найдвар тавьж байна. 

Ө.Нурболат
相关新闻