Хөгжмийн зохиолч А.Тилегений дурсгалыг хүндэтгэх үдэшлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжимт Драмын Театрт Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, ая зохиогч, хөгжимчин, А.Тилеген агсны гэгээн дурсгалыг хүндэтгэх үдэшлэгийг энэ сарын 16-нд зохион байгууллаа.
Бүтээлүүдийг нь олон нийтэд сурталчлан таниулах, залуучуудад үлгэр дууриалал болгох зорилгоор аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон, хөгжмийн зохиолчийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн санаачилгаар зохион байгуулагдсан уг үдэшлэгийн үеэр уран бүтээлчид түүний зохиосон дуунуудыг дуулж, хөгжмийн аялгуунүүдаас нь тоглолоо. Мөн түүний амьдралаас сэдэвлэн зохиосон Б.Муратбекийн "Театрт анх орсон нь" сэдэвт драмын жүжиг тоглож, бүтээлүүдийг нь эмхэтгэсэн "Домборын эгшиг" номын нээлт боллоо.
"Төрсөн нутаг", "Ээж минь", "Өлгий - жаргалын нутаг мину", "Залуу нас", "Чингис хаан", "Сыргалы нутаг", "Уйгагүй хөдөлмөр" бүтээлүүдээрээ олны танил болсон А.Тилеген 1955 онд 15 насандаа Цагаан гол сумаас аймгийн төвд мориор ирж, урлагийн салбарт анх хөл тавьсан аж. Түүнээс хойш 41 жилийн турш аймгийн ХДТ-т хөгжимчин, хөгжмийн зохиолчоор тасралтгүй ажиллаж, 2007 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Ө.Нурболат