Пауэрлифтингч Д.Алтанхуяг Дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-17 12:35:31
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Беларусын нийслэл Минск хотноо болж буй пауэрлифтингийн тэмцээний ахмадын 83 кг-д Д.Алтанхуяг 152.5 кг-ыг шахсанаар алт, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв.

Тус ДАШТ нь raw classic төрлийн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын гэсэн ангиллаар болж байна. Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 7 тамирчин оролцож байгаа юм. 

Тус тэмцээний өсвөр үеийнхний -105 кг-д Д.Шижирбаатар, Ахмадын буюу мастер-1 ангилалд С.Энхбат, 83 кг-д Д.Алтанхуяг, Ю.Сүх-Очир, -120 кг-д Ц.Баярхүү нар хүчээ сорино. Харин насанд хүрэгчдийн 93 кг-д Ц.Отгондалай, 105 кг-д Х.Энхболд хүч үзнэ.

Д.Өлзий
相关新闻