Сургуулийн өмнөх боловролын арга зүйчид туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-15 18:51:19
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд “Сургуулийн өмнөх боловсролын арга зүйч нарын чадавхийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт энэ сарын 10-13-нд боллоо. Сургалтыг тус аймгийн БСУГ-аас санаачлан зохион байгуулж, 28 цэцэрлэгийн арга зүйч, багш нарын төлөөлөл оролцжээ.
БСУГ-ын дарга О.Байгалмаа: “Цэцэрлэгийн арга зүйч багш нарын СӨБ дахь үүрэг оролцоог сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцуулах, туршлага судлах, шинэ арга зүй боловсруулах зорилготойгоор явуулсан” гэж ярив.
Энэ удаагийн сургалтын онлог нь арга зүйч багш нар сургалтын хөтөлбөр, боловсруулалт хийх аргачлал, тэр тусмаа аутизм, дауны өвчтэй хүүхдүүдийн ялгаа, тэдэнтэй хэрхэн харьцах гэхчлэн нарийвчилсан сэдвийн хүрээнд туршлага судалжээ.
Дээрх сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн тусгай сургалтад суусан багш нар удирдан явуулсан байна.
Д.Дэлгэрмаа
相关新闻