605 мянга гаруй төл хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-15 14:16:43
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 602376 толгой эх мал төллөж, 605741 толгой төл хүлээн авсан гэж ХХААГ-аас мэдээлэв. Үүнд ботго 903, унага 42376, тугал 46117, хурга 328400, ишиг 187945, төл бойжилт 99 хувьтай байна. Харин төлийн хорогдол 0.1 хувийг эзэлж байгаа юм. Сонирхуулахад Баянтүмэн сум 1047 ихэр хурга, 942 ихэр ишиг хүлээж авсан нь хамгийн олон ихэр төл гэнэ. Тус аймгийн хувьд бог малын төллөлт дуусчээ.
Өнгөрсөн оны эцсээр Дорнод аймагт 755795 хээлтэгч мал тоологдсон. Нийт хээлтэгчийн 81-82 хувь нь төллөнө гэж тооцоолсноос үзвэл одоогоор хээлтэгч малын төллөлт 79.7 хувьтай байна.    
Д.Дэлгэрмаа
相关新闻