АНЭУ-ын Элчин сайдын туслахыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-15 14:06:44
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Арабын Нэгдсэн Эмирт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла Бин Рабия Аль-Тунэйжийн туслах Мактуум Рашидийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан уулзалтын үеэр АНЭУ-ын зүгээс ислам шашинтнуудын ариун Рамазан сарыг тохиолдуулан тус аймгийн 550 өрхөд хүнсний тусламж үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлсэн байна. Мөн  аймгийн төвд шинээр хүүхдийн ордон барих, Өлгийн хотын авто замыг босоо болон хэвтээ тэмдэг, тэмдэглэгээтэй болгох, явган хүний гарц, стандартын шаардлага хангасан гэрлэн дохиотой болох, үерийн уснаас хамгаалах далан барих, Ховд голд нэмэлт гүүр барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэхэд  дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Элчин сайдын туслах М.Рашид аймгийн удирдлагаас тавьсан дээрх саналуудыг холбогдох хүмүүст уламжлахаа илэрхийллээ гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.  

Ө.Нурболат
相关新闻