Дорнодод ЭЕШ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2017-06-14 13:40:30
Дорнод /МОНЦАМЭ/ Өнөөдрөөс эхлэж байгаа элсэлтийн ерөнхий шалгалтад Дорнод аймгаас 961 сурагч хамрагдана. Тус аймгийн хэмжээнд 17 сургуулийн 35 бүлгийн 12-р анги төгсөгч 842, өмнөх онуудын цөөн тооны төгсөгч орох юм.  Өнөө өглөө 10.00 цагт  тус аймагт ЭЕШ-ын нээлт боллоо.
Энэ удаагийн ЭЕШ англи, орос хэлний сонсох чадварын даалгавартай,  математик, физик, хими, монгол хэл, бичгийн шалгалт тус бүр 100, бусад хичээлийн мэдлэгийг 80 минутын хугацаанд шалгахаар зохицуулжээ. Энэ үеэр шалгалт авах анги танхимуудыг бүрэн камержуулж, эцэг эх, багш нарт хөндлөнгөөс хяналт тавих боломжийг бүрдүүлээд байна.
Шалгалтын дүнг 07 дугаар сарын 01-нд Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтад онооны жагсаалтаар байршуулна гэж тус аймгийн БСУГ-аас мэдээллээ.
 
Д.Дэлгэрмаа
相关新闻