"Цэнхэр халим” тоглосон хоёр тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын эхээр Орхон аймагт өсвөр насны хоёр хүүхэд “Цэнхэр халим” нэртэй тоглоом тоглож өөрийгөө гэмтээсэн тохиолдол бүртгэгджээ. Уг тоглоомыг тоглосон охин “Тусламжийн 108” дугаарт хандаж амьд явах хэцүү байгаагаа хэлсэн байна. Үүний дагуу Цагдаагийн газар шуурхай арга хэмжээ авч охиныг мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзуулж эцэг, эхэд нь мэдэгджээ.
Мөн сургуулийн удирдлага, нийгмийн ажилтанд нь мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авсан байна. Дахиж ийм тохиолдол гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана байна гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүл, хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Л.Содбилэг хэллээ. Мөн ЦЕГ-ын Эрүүгийн хэсэгтэй хамтран “Цэнхэр халим” нэртэй цахим хуудсуудыг шалгаж таслан зогсоох арга хэмжээ авч байгаа гэлээ. ОХУ-аас гаралтай уг цахим тоглоомоор улсын хэмжээнд 300 гаруй хүүхэд, залуус тоглосон байна.

Б.Оюун-Эрдэнэ