Эхнэртээ хүндэтгэл илэрхийлсэн баяр одонтой ээжүүдийнх болж уламжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/”Алдарт Эх” одонтой ээжүүддээ хүндэтгэл илэрхийлж, нэг өдрийг дурсамж үлдээн хамтдаа өнгөрүүлэх боломжийг тэдэнд олгодог “Одонтой ээжүүдийн баяр” өнгөрөгч долоо хоногт Өндөршил суманд боллоо. Тус сумын “Оройт” ХХК гурван жилийн өмнө энэ баярыг санаачлан зохион байгуулж байсан нь улмаар жил бүр одонтой ээжүүдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болж тогтжээ.
Өндөршил суманд “Алдарт эх” одонтой 150 гаруй ээж аж төрдөг. Энэ жил 2 ээж шинээр одон зүүж, одонтой ээжүүдийн бүлийг нэмсэн байна. Шинээр “Алдар эх” одон зүүж байгаа 1- р багийн иргэн Ц. Цэрэнчимэд, 2- р багийн иргэн Н. Нармандах нарын одонгоо хүлээн авах баярыг нь хамтдаа хуваалцаж, түүнчлэн спортын уралдаан тэмцээн зохиож, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн нь одонтой ээжүүдийн энэ жилийн баярын өнгө төрх болсон байна.
“Оройт” ХХК- ийн захирал П. Гэрэлтсайхан өөрийн эхнэр О. Уянгыг “Алдарт эх”- ийн одон гардаж авахад нь хүндэтгэл илэрхийлж энэхүү баярыг анх санаачлан зохион байгуулж байсан гэнэ. Түүний эхнэр О. Уянга, “Алдарт эхийн одон бол эхчүүддээ үзүүлж байгаа Монгол Төрийн хүндэтгэл. Гэр бүлээрээ хүндэтгэн хүлээж авдаг. Тиймээс энэ одонг сумын даргын өрөөнд дуудаж ирүүлээд зүүгээд өгчихдөг, ёс төдий биш, сум олноороо тэр ээжид хүндэтгэл илэрхийлж, гардуулж өгдөг байх нь зүйтэй гэдэг үүднээс “Одонтой ээжүүдийн баяр”- ыг нөхөр маань санаачилсан юм. Ээжүүд их дуртай байдаг” хэмээн ярилаа. Жил жилийн баяр ээжүүдэд зориулсан бэлэгтэй. Энэ жилийн хувьд баярт хүрэлцэн ирсэн ээжүүдийн дунд азын сугалаа явуулсан байна.
Алдарт эх нэгдүгээр одонтой ээжүүдээс П. Сувдмаа, хоёрдугаар одонтой ээжүүдээс Т. Отгондулам нар азтан болж, “Оройт” ХХК- ийн зардлаар ирэх сард Итгэл хамбад мөргөх аялалд явахаар болжээ. Энэ мэтээр жил бүр одонтой ээжүүдээ баярлуулдаг үйл ажиллагааг тус компани 3 дахь жилдээ ийнхүү зохион байгуулла.

Т. Отгонтуяа