Салбар сургуулийн оюутнууд дипломоо гардаж авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хаврын төгсөлт энэ сарын 10-ны өдөр болж, оюутнууд ромбо, дипломоо сургуулийн удирдлагуудаас хүндэтгэлтэйгээр гардан авлаа гэж тус сургуулийн Сургалтын албаны дарга Абшүкирийн Абзал мэдээллээ.
Салбар сургууль нь 400 гаруй оюутантай бөгөөд 2016-2017 оны хичээлийн жилд 25 дахь төгсөлтөө ийнхүү хийж, казах хэл, уран зохиол, математик, түүх нийгэм, дуу хөгжим, сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багш, экологи, байгаль орчны менежмент зэрэг 9 мэргэжлээр 160 оюутан бакалаврын дипломтой болжээ.
Оюутнуудад диплом гардуулах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр сургуулийн захирал С.Гаура төгсөгчдөд хандан баяр хүргэж, шинэ мянганы үед амьдарч, эх орондоо ихийг бүтээх түүхэн чухал үүрэг хүлээсэн хүмүүс шүү гэдгээ үргэлж санаж явахыг захихын хамт ямагт номын нөхөр байж, мэдлэг боловсролоо байнга ахиулж, үргэлж шинийг сурч мэдэж, эрэлхийлж, эрин цагаасаа хоцролгүй хөл нийлүүлэн алхаж явахыг хүссэн байна.
Тус сургууль нь 1990 онд "Багш, ажилтан бэлтгэх тусгай дунд сургууль" нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол, 2010 оноос Ховд Их Сургуулийн салбар сургууль болж өргөжиж, төрийн өмчийн дээд боловсролын байгууллага болсон түүхтэй юм.
Сургуулийн удирдлагаас өгсөн мэдээгээр жил жилийн төгсөгчдийн 40-45 хувь нь мэргэжлийн дагуу ажилд ордог байна.

Ө.Нурболат