Итгэмжлэлийн өдөр тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр улсын хэмжээнд итгэмжлэлийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс дараах мэдээллийг хүргэж байна.
Итгэмжлэл гэдэг нь Тохирлын үнэлгээний байгууллагын тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжил чадвартайг нь албан ёсоор нотлон харуулсан хөндлөнгийн этгээдийн баталгаа юм. Сорилт, хэмжлийн үр дүнд итгэх итгэл нь зөвхөн бүтээгдэхүүний аюулгүй байдлын төлөө төдийгүй дэлхийн худалдааны өсөлтөнд чухал ажээ.
Дэлхийн жишиг болсон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн итгэмжлэгдсэн лаборатори, бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллага Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 байдаг ба үүнээс төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж итгэмжлэгдсэн нь лаборатори 5, бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын байгууллага нэг байдаг байна. Эдгээр лабораториудын гүйцэтгэсэн сорилтын үр дүн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх ажээ. Үүнд:
-Стандарт хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лаборатори, Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, Ус цаг уур орчны шинжилгээний газрын байгаль орчны шинжилгээний лаборатори, Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, Стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын алба байдаг байна.
Үйлчлүүлэгч, хэрэглэгч, төрийн салбар, үйлдвэрлэгчдэд лабораторийн сорилтын үр дүн ямар нэг эргэлзээгүй, дэлхийн хаана ч давтан гүйцэтгэсэн үр дүн ижил байх ёстой гэнэ. Үүний тулд MNS ISO/ IEC 17025, MNS ISO/ IEC 17065 стандартын хэрэгцээ, шаардлага оршдог байна. Стандарт нь аль ч байгууллага, салбарын лабораторид найдвартай үр дүнг гаргахад туслах зорилготой ба компани өөрийн техникийн чадавхи, ажилтнууд, эцсийн дүндээ өөрийн бүтээгдэхүүний чанарт бүрэн итгэлтэй байдлыг бий болгодог аж.

Ч.Отгонцэцэг