Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түргэн шуурхай хүрэх нөхцөл бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хушаат, Шаамар сумдын эрүүл мэндийн төвүүд түргэн тусламжийн авто машинтай боллоо.
Аймгийн Засаг дарга Ш.Оргилын Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Ерөө, Хушаат, Шаамар, Зүүнбүрэн сумдын эрүүл мэндийн төвүүд шинэ фургон автомашинтай боллоо. Ингэснээр хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түргэн шуурхай хүрэх нөхцөл бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хөдөө сумдын ЭМТ-үүд түргэн тусламжийн автомашингүй болсноор алслагдсан багийн иргэддээ үйлчилгээ үзүүлэх боломж хомс байлаа. Ингээд шинэхэн автомашинтай болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд хүссэн үед нь хүрэх боломж бүрдлээ. Тус авто машиныг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ЭМЯ-ны газрын дарга н.Төмөртогоо нар шаардлагатай зарим тоног төхөөрөмжийнх нь хамтаар дээрх сумдад хүлээлгэн өглөө.

Ч.Отгонцэцэг