Сэлэнгийн хүү дэлхийд данслагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу өнгөрөгч оны есдүгээр сард Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчний нэг болох Сэлэнгэ нутгийн унаган хүү Ганболдын Ганбаяр “Сузуки цом”-ын хүрэл медалийн эзэн болжээ.
“Пушкаши академи” эхний тоглолтоо “Байерн Мюнхэн”-тэй хийхэд Г.Ганбаяр 57 дахь минутад сэлгээгээр орсон нь Монгол хөлбөмбөгчин Европ тивийн тэмцээний тоглолтод оролцсон анхны тохиолдол болоод байсан юм. Тэгвэл Г.Ганбаяр дахин нэг шинэ түүх бүтээсэн нь “Сузуки цом” тэмцээнд торгуулийн цохилтоос гоол оруулан, багийнхаа хамтаар хүрэл медаль хүртсэн явдал байлаа. “Пушкаш академи”, “Будапешт Хонвед” багтай үндсэн цагт 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилтоор ялагч тодроход Г.Ганбаяр багийнхаа хоёр дахь цохилтыг амжилттай гүйцэтгэж, ялалт байгуулахад хувь нэмрээ оруулснаар ийнхүү түүхэн амжилт бүтээжээ. Пушкашийн академийг Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн гэсэн дөрвөн хөлбөмбөгчин хүү зорьсон нь Монгол хөлбөмбөгчид анх удаа хилийн чанадад удаан хугацаагаар суралцсан тохиолдол болж байгаа ажээ. Тэгвэл Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн 17 хүртэлх насны багтай дэлхийн хэмжээний тэмцээнд оролцон, гоол оруулж, хүрэл медаль хүртсэнээр европ тивд Монгол улсын нэрийг гаргасан анхны хөлбөмбөгчин болсон байна. Тэмцээнд Европ төдийгүй дэлхийн шилдэг клубүүд болох “Реал Мадрид”, “Байерн мюнхэн”, “Спортинг”, “Панатинаикос”, “Будапешт Хонвед” гэсэн шилдэг клубүүд хүч үзсэн билээ. Ийнхүү Сэлэнгэчүүд бүхний түүчээд явдагаа харуулж, Г.Ганбаяр эх орон элгэн саднаа баярлуулсан сайхан амжилтыг үзүүлж чадлаа.

Ч.Отгонцэцэг