Тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын түүхт 80 жилийн ой 7-р сард тохионо. Иймээс Сүхбаатар сумын ЗДТГ-аас ард иргэдийнхээ амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, хүүхэд багачууд, гадны зочид гийчдээ тав тухтай байлгах үүднээс тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
Ой угтсан бүтээн байгуулалтын ажлуудын заримаас нь дуулгая. Тухайлбал эхний ажил аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг битүү дээвэртэй болгож, ургадаг зүлэг суулгаснаар эхлүүлсэн. Үргэлжлүүлээд төвийн баг буюу “Цагаан эргийн” 2-р багийн 27-р байранд хэрэглээний халуун усны шугам татах, орцны хаалга солих. Мөн “Ган зам”-ын 7-р багийн төмөр замын 60-н айлын байрудын дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, “Орхон”-ы 6-р багийн 11, 12, 13-р байрны урд мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах. Цаашлаад “Бор гүвээ”-ний 5-р багт шинээр хүүхдийн тоглоомын талбай байгуулах, “Партизаны талбай”-н урд талын усан оргилууртай саад, “Цагаан эрэг”, “Гэрэлт хөшөө” цогцолборуудыг засварлаж, өнгө үзэмжийг нь сайжруулах ажлуудыг хийж байна.

Ч.Отгонцэцэг