Төгсөх ангийн сурагчдад танхимын сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын анги дэвших болон сургууль төгсөх шалгалт дуусч, анги бүлгээрээ амрах, голын эргээр амарч зугаалах явдал нэмэгдэж байна.
Зуны амралт эхэлж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид хэсэг бүлгээрээ голын эрэг дагуу амарч зугаалах явдал нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг танхимын сургалтанд хамрууллаа. Энэ удаа Сүхбаатар сумын 12 жилийн 2-р сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчид хамрагдаж, голын усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх талаар сургалт өгч, гол нуурын усанд орохгүй байхыг анхаарууллаа.

Ч.Отгонцэцэг