МАХН –аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгаа Орхон аймагт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ/ МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатарын сурталчилгааны нээлт өчигдөр 19 цагт А.Амарын талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын гишүүн, дэмжигчид оролцлоо. Нэр дэвшигч С.Ганбаатар Барилгачдын талбайгаас А.Амарын талбай хүртэл алхаж тааралдсан иргэн бүртэй гар барин мэндчилж байлаа. Тэрээр “Өөр гарц байна. Бидэнд итгэ” хэмээн уриа дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Б.Оюун-Эрдэнэ