ЕБС-ийн сурагчдын зуны амралт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-08 10:51:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчдын зуны амралт өнөөдрөөс эхэллээ.

БСШУС-ын сайд “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан билээ. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд мөрдсөн амралтын хуваарь цаашид өөрчлөгдөхгүй юм.

Тус хуваарийн дагуу 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас эхэлсэн бол 3-5 дугаар ангийн сурагчдын амралт энэ сарын 1-нээс, харин дунд болон ахлах ангийн сурагчид энэ сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн амарч байна.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻