Цусан бүтээгдэхүүнийг урт хугацаанд хадгалдаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн цусны төв цусан бүтээгдэхүүнийг гурван жил хүртэлх хугацаанд хадгалах боломжтой болсон. Энэ нь цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг ахиулж, цаашлаад гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж чадах нөхцлийг бүрдүүлсэн байна.Түүнчлэн цус цусан бүтээгдэхүүнийг аюулгүй үйлдвэрлэх боломж илүүтэй сайжирчээ. Энэ нөхцлийг бүрдүүлэхэд ЭМЯ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 5” төслөөр өнгөрсөн онд 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
“48 нэр төрлийн 66 тоног төхөөрөмжтэй болсон. Үүн дотор цусан бүтээгдэхүүнийг хасах 80 градуст хадгалах хөлдөөгчүүдтэй болсоноор цусны сийвэнг хадгалах хугацааг гурав дахин уртасгасан. Мөн цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл 9- 11 болж өссөн. Энэ хөрөнгө оруулалт бол манай улсын эрүүл мэндийн салбарт урт хугацааны эргэн төлөгдөх зээлийн эх үүсвэрээр бий болсон учраас хөрөнгө оруулалтыг аль болох удаан хугацаанд үр дүнтэй ашиглах, нягт нямбай ажиллах нь бидний үүрэг гэж бодож байгаа” гэж Цусны төвийн их эмч Б. Надмидцэрэн ярьсан юм.
Цусны хэрэгцээ Дундговь аймагт жил тутамд өсч байгаа үзүүлэлт байна. Тухайлбал 2013 онд 50 литр цус бэлдэж байсан бол жил тутамд өссөөр өнгөрсөн жил цусны хэрэгцээ 105 литрт хүрсэн байна. Элэг, ходоод, улаан хоолойн хавдарын өвчлөлийн үед зонхилон хэрэглэгджээ. Энэ он гарсаар эхний 5 сарын байдлаар 44 литр цус бэлдээд байгаа гэсэн юм.
Цусны хэрэглээ нэмэгдэж байгаа ийм үед Дундговь аймаг дахь цусны салбар банк Цусны төв болж өргөжин, цус, цусан бүтээгдэхүүн бэлдэхэд шаардагдах иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж, аюулгүй орчныг илүү сайн бүрдүүлэн ажиллаж байгаа нь тус аймгийн Эрүүл мэндийн салбар дахь сүүлийн үеийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Т. Отгонтуяа