Чойбалсан хотын гудамж талбайд үнэгүй интернэт ашиглах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-07 17:16:40
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-нээс Чойбалсан хотын гудамж талбайд үнэгүй интернэт ашиглах боломж бүрдлээ. Тусгаар тогтнолын талбай, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Спортын ордон, Аз жаргалын талбайгаас гадна Хөгжимт драмын театр, Матад сумын төв цэцэрлэгт хүрээлэн, Чойбалсан суман дахь Маршалын хөшөө орчимд үнэгүй интернэт wi-fi үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Хүүхэд залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай орчныг бүрдүүлэхийн тулд дээрх ажлыг санаачилсан гэж тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярив.
Дээрх үйлчилгээ нь 100 м-ийн тойрогт үйлчлэх юм. Гадна талбайд зуны улиралд 06.00-21.00 цаг, Спортын ордон, Хөгжимт драмын театрт жилийн турш ажиллана.
相关新闻