Шуурхайн Хөх нуурын хүн чулуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-07 09:27:20
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг түүхийн дурсгалт зүйлээрээ элбэг билээ. Үүний нэг нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс баруун зүг 25 км газарт цаст Мөнххайрхан уулын зүүн хойд үзүүрээс 2-3 км зайтай хэсэгхэн тэгш талбайд, хиргисүүрүүдийн ойролцоо Түрэгийн үеийн тахилгын нэг онгон бий. Түүнийг засч янзлаагүй хавтгай чулуунуудыг газарт ирмэглэн сулгаж дөрвөлжлөөд дотор зайг том,жижиг чулуугаар дүүргэсэн 3х3,5 м хэмжээтэй хашлага,түүний зүүн өмнө зоосон хүн чулуу зэргээс бүрдэнэ.
Хүн чулууг цайвар шаргал боржингоор босоо хүн мэт  өндөртэй үйлджээ.Хөшөөний өндөр нь 112 см,мөрний өргөн нь 42 см,з узаан нь доод хэсгээрээ 20 см, эрүү орчимд 33 см.Толгойн орой хавтгай,малгай дүрсэлсний шинж тэмдэг үгүй.Хөмсгийг дугуйруулан товойлгож хооронд нь нийлүүлээд доош хамрын хянга болгон үргэлжлүүлжээ.
Хөшөөний дүрслэл, эд юмс, онгоны байгууламжийн зохин байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг гэрчлэх бөгөөд манай оронд буй Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөдөөс хамгийн өндөрт байрлаж байна. Энэ тухай  Ховд их сургуулийн түүхийн ухааны доктор,дэд профессор Б.Батмөнх   “Ховд аймаг байгалин нөөц,түүх,соёл” номондоо дурьджээ.
А.Бямбасүрэн
相关新闻