Аймагтаа анхны “Ухаалаг мэдээллийн самбар”-ыг Мандалчууд ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум аймгийн хэмжээнд анхны “Ухаалаг мэдээллийн самбар”-ыг ажиллуулж эхэлсэн байна.
Өнгөрсөн сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэлсэн энэхүү “Ухаалаг мэдээллийн самбар” нь 10 сая төгрөгийн өртөгөөр бий болжээ.
Тус сумын иргэд энэхүү мэдээллийн самбараас Мандал суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн танилцуулага, мэдээ мэдээлэл, шилэн данс, төрийн үйлчилгээ, орон нутгийн хөгжлийн сан, манай алдартан, сум хөгжүүлэх сан, товч тайлан гэх найман төрлийн мэдээллээс сонирхсон мэдээллээ сонгон үзэж, хэвлэн авах боломжтой аж. Тус ухаалаг самбар нь монгол хэл дээр байгаа учир сонирхсон хэн бүхэнд сонирхсон мэдээллээ олж авахад хялбархан юм.
Мөн хажууд нь төрийн үйлчилгээний ТҮЦ машин байрлуулсан байна. Эл машинаас тус сумын иргэд бүх төрлийн лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй 24 цагийн туршид түргэн шуурхай авч ажил төрлөө амжуулах нөхцөлөөр бүрэн хангасан байна.

Ч.Отгонцэцэг