Энэтхэг улс 640 тн жинтэй пуужин хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн сансрын агентлаг өөрийн үйлдвэрлэсэн хамгийн хүнд пуужинг амжилттай хөөргөжээ.
640 тн жинтэй пуужинг өчигдөр Бенгалын булангийн Шрихарикота арлаас хөөргөсөн байна.
Нэгэн цахим хуудас энэ үйл явдлыг “Энэтхэгийн хувьд түүхэн үйл явдал” гэж тодорхойлжээ.
Энэ пуужинг хөөргөснөөр Энэтхэгийн сансар судлалын байгууллага хүнд хиймэл дагуул хөөргөхдөө Европын зөөгч пуужингуудыг ашигладаг байдлыг хална гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Даваа гарагт хөөргөсөн энэ пуужингийн жинг эх сурвалжууд 200 заан эсвэл зорчигч тээврийн таван том нисэх онгоцтой харьцуулж байна.
Эх сурвалжуудын “мангас” гэж нэрлэж буй уг пуужингаар 2024 он гэхэд сансрын станцад сансрын нисгэгчдийг хүргэх боломжтой гэж Энэтхэгийн сансар судлалын агентлаг мэдэгдлээ.
Энэтхэг нь АНУ, Хятад болон Оросын дараа буюу сансарт хүн илгээсэн дөрөв дэх улс болохыг эрмэлзэж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, ийм хүнд пуужин хөөргөсөн нь Энэтхэгийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болно.
Тус улс энэ оны эхээр нэг зөөгч пуужингаар 100 гаруй хиймэл дагуулыг тойрог замд оруулсан билээ.

Г.Доржханд