Ажлаасаа халагдсан эр хамт ажиллаж байсан хүмүүсээ буудан хөнөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ОРЛАНДО. /VOA/. АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод үйлдвэрээс халагдсан нэгэн залуу хамт ажиллаж байсан таван хүнийг буудан хөнөөж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр гарчээ.
Жон Роберт Нойманн гэгч 45 настай энэ этгээд хагас автомат буу болон хутгаар зэвсэглэн өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн барилгад нэвтрэн ороод, хамт ажиллаж байсан нөхдөө хөнөөж, дараа нь амиа хорлосон гэж цагдаа нар мэдэгдэв.
Залуудаа АНУ-ын армид алба хааж байсан түүнийг үйлдвэрийн захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас нь халсан аж.

Энэ хэргийг “террорист халдлага биш” гэж үзэж байгаагаа цагдаа нар хэлэв.

Хохирогчдыг голдуу толгойн тус газар нь буудан хөнөөсөн байжээ. Гэмт этгээдэд галт зэвсэг эзэмших тусгай зөвшөөрөл байгаагүй аж.
Мариухан хэрэглэсэн, согтуугаар жолоо барьсан зэрэг хэргээр түүнд өмнө нь ял оноож байжээ.
Орландо хотод ижил хүйстнүүдийн “Pulse” шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд 49 хүнийг буудан хөнөөсөн хэрэг одоогоос жил гаруйн өмнө гарч байсан билээ. Энэ нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр нэг дор хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг байсан юм.
Г.Доржханд