Аймгийн даргын сонгосон дэмжлэг нүдээ олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын хоёр өрхийг 5 ханатай өргөө цагаан гэртэй болголоо.
Энэхүү гэрийн эзэдтэй аймгийн дарга санамсаргүй байдлаар тааралдаж, тусалж дэмжихээр амласнаа ийнхүү биелүүлж байгаа юм.
Сүхбаатар сумын 1-р багийн иргэн н.Батсүрэнтэй эмнэлэгт хэвтэж байхдаа таарч туслахаар болсон бол Сүхбаатар сумын 3-р багт оршин суух Б.Отгончимэгтэй нийтийн хог цэвэрлэгээний үеэр бага насны хүүхдүүдийн хамт хогийн цэгийн ойролцоо аргал, мод түүж явахад нь таарчээ. Ингээд эдгээр өрхийн ар гэр, амьдрал ахуйг нь судалж үзсэний үндсэн дээр ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа юм. Эл хоёр өрхөд өгч байгаа гэрийг аймгийн дарга нөөц хөрөнгөнөөсөө гарган шийдвэрлэсэн байна.
Тэрээр:-“Миний хувьд Засаг даргын нөөцийн хөрөнгийг хэрэгтэй хүмүүст нь гар татахгүйгээр өгөх болно. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд орох оронгүй, хог дээрээс эсэн бусын зүйл түүж амьдрах ёсгүй” хэмээн хэлсэн юм.
Шинэхэн гэрийн эзэн Б.Ууганчимэгийн гэр бүлд 10 сартайгаас 7-р анги хүртэлх 8 хүүхэд, нэг оюутан, нийт 13 хүн амьдарч байгаа гэнэ. Түүнчлэн Б.Ууганчимэгийн ихэр охидынх нь нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн хөлний гажигтай бөгөөд Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой аж. “Салхит”-ын 3-р багт оршин суух эгч дүүс Б.Ууганчимэг, Б.Ундармаа, Б.Отгончимэг нарын гэр бүлд аймгийн ЗДТГ-ын хамт олон өөрт байгаа илүү зүйлсээ хандивлах аяныг байгууллага дотроо өрнүүлж байгаа. Аймгийн Засаг даргын санамсаргүй байдлаар таарч дэмжлэг үзүүлж буй энэ тусламж үнэхээр нүдээ олсон сонголт байв. Будаг нь ханхалсан шинэ гэрийг хүлээлгэн өгөхөд Сүхбаатар сумын 1-р багийн ИТХ-ын төлөөлөгч Б.Амгалан, Б.Баяртогтох нар байлцлаа.

Ч.Отгонцэцэг