Сурагч Г.Хулан “Яргуй-2” нэртэй үзэсгэлэнгээ гаргалаа

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-06-05 17:33:27
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар БДС-ийн 12 дугаар ангийн сурагч Гантулгын Хулан “Яргуй-2” нэртэй өөрийн бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Тэрээр цэцэрлэгт байхаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд цаашид уран зургийнхаа чиглэлээр суралцах сонирхолтой гэнэ.
Түүний хувьд анх 2013 онд "Хатад" нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд нь бийрэн болон натюрморт төрлийн 30 гаруй зургаа дэлгэжээ.
Т.Одончимэг