ДАРХАН-УУЛ: ГХУСАЗСЗ-ийн 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-27 16:54:19

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойд зориулсан төвийн бүсийн хүндэтгэлийн хурал боллоо.


Хүндэтгэлийн хуралд төвийн бүсийн аймаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга, гишүүд, ажлын алба, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.


Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа нээж үг хэллээ.




Тэрбээр хэлсэн үгэндээ, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж, түүхэн цаг хугацааныхаа туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн.

Нийгмийн сөрөг үзэгдлүүдийг хэрхэн олж харах, урьдчилан сэргийлэх, гарц шийдлийг ярилцах, санал санаачилгаа нэгтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатайг онцлов.

Энэ бүхнийг олж харах, шийдвэрлэх боломжийг өнөөдрийн бидний уулзалт, зөвлөгөөн, хүндэтгэлийн үйл ажиллагаа олгож байна" хэмээн тодотгов.




Хуралдааны үеэр Дархан-Уул аймгийн үе үеийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нарт хүндэтгэл илэрхийллээ.

Ташрамд, аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргаар хамгийн олон жил буюу 2000-2012 оны хооронд Дархан хотын “Хүндэт иргэн” Л.Гүнчин ажиллаж байсан бөгөөд энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат багш цолоор шагнуулсан юм.

 

相关新闻