Иргэний нийгмийн байгууллагууд МАН-ын нэр дэвшигчийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-05 15:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Үүнд, Эвтэй Монголын төлөө Иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн холбоо, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо, Үндэсний хас хөдөлгөөн, Эрс шинэчлэлт хөдөлгөөн, Жудагтай монгол, Монголын оюутны холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын багш нарын холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын тариаланчдын холбоо зэрэг нийт 60 гаруй холбоо, төрийн бус байгууллагууд багтаж байгаа аж.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Эвтэй монголын төлөө" нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагууд болоод төрийн бус байгууллагууд дэмжиж байгаад баяртай байна гэв.

Б.Туул

 

 

相关新闻