УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-05 15:19:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын чуулганыг энэ долоо хоногт түр завсарлуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль тохиож буйтай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганыг энэ долоо хоногийн баасан гараг буюу зургадугаар сарын 9-нөөс түр завсарлуулахаар ярилцаж байгаа аж.

Хэдийгээр хуульд сонгуультай холбогдуулан чуулганыг завсарлуулах тухай тодорхой заалт байдаггүй ч сонгууль угтан завсарлага авдаг уламжлал тогтоод байгаа юм.

Хэрэв УИХ-ын даргын захирамж гарч энэ долоо хоногт завсарлуулбал хаврын чуулган энэ сарын 27-ноос буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрөөс хойш эргэн хэвийн ажиллагаанд орно.
Н.Туяа
  
 
相关新闻