Дуу цахилгаантай бороо орж, салхины хурд ширүүсч болзошгүйг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-05 09:46:54
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн нутгаар ойрын өдрүүдэд үе үе хэт халж, хур чийг орохгүй, ойр ойрхон  зөөлөн шороон шуургатай байна.
Энэ сарын агаарын температурын дундаж нь 15-20 градус дулаан буюу нутгийн хойт хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Энэ сард нутгийн хойт хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орно.
Алтайн өвөр говийн нутгаар: Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх төлөвтэй.  Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Хур тунадасны хувь нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас  орно. Хоёр ба гуравдугаар арав эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар  бороо, түр зуурын  дуу цахилгаантай бороо орно. 
Бороо орох үеэр салхи зарим газраар 12-14м/с, зарим үед  дуу цахилгааны өмнө 18-20м/с хүрч ширүүсч болзошгүй гэж Ховд аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
А.Бямбасүрэн
相关新闻