Нэгдсэн эмнэлгийн явуулын амбулатори сумдад ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд нэвтэрсэн шинэ дэвшил, шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжөө танилцуулах ажлыг ирэх даваа гарагаас эхлүүлэх гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь дээрх танилцуулгыг хийхээс гадна үйчлүүлэгчдэд чирэгдэлгүй үйлчлэхэд чиглэсэн ажлынхаа талаар мөн танилцуулан суртчилах гэнэ. Түүгээр зогсохгүй Нэгдсэн эмнэлгийн явуулын амбулатори ажиллаж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо хийхийн зэрэгцээ эмчилгээ хийж, зөвлөгөө өгөх ажээ.
Тус үйлчилгээг аймгийн 17 сум, 6 тосгонд явуулах бөгөөд ирэх даваа гараг буюу энэ сарын 05-ны өдрөөс ирэх 07 сарын 01-нийг дуустал хийж гүйцэтгэхээр бэлтгэлээ базаасан байна.

Ч.Отгонцэцэг