Эрдэмтэд гуравдахь удаагаа таталцлын долгионыг “барьж авлаа”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА./TASS/. Москвагийн улсын их сургуулийн /МГУ/ физикчид түүхэнд гуравдахь удаагаа таталцлын долгионыг илрүүлж чадлаа. Хоорондоо мөргөлдсөнөөр таталцлын долгион үүсгэсэн хос хар нүхнүүд нь бие биенээсээ алс хол зайд үүссэн гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Энэ тухай Ломоносовын нэрэмжит МГУ-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Таталцлын долгионы дохиог АНУ дахь олон улсын одон орон судлалын LIGO төвийн хоёр детектор бүртгэн авчээ. Таталцлын долгионыг барих туршилтуудын явцад Эйнштейний харьцангуйн онолыг үгүйсгэн няцаасан тохиолдол гараагүй байна. Хоорондоо нийлсэн хоёр хар нүхний өвөрмөц онцлог нь гэвэл, хоёр хар нүхний нэгнийх нь мушгих хүч /хүчний момент/ нь хос хар нүхний тойрог замын хөдөлгөөний хүчний моменттой чиглэлийн хувьд давхцахгүй байгаа явдал юм. Энэ нь хослол үүсгэж буй хар нүхнүүд бие биенээсээ алс хол зайд үүссэн гэсэн таамаг ортой гэдгийг харуулж байгаа аж.
Таталцлын долгион гэдэг нь орон зай ба цаг хугацааны “эд эсүүд”-ийн хэлбэлзэл юм. Эдгээр "эд эсүүд" нь хурдатгалтайгаар хөдөлж буй асар том объектуудаас сарнин зугтдаг ажээ. Таталцлын долгионы хүч асар бага байдаг учраас түүнийг илрүүлэхэд нэн хэцүү байдаг.
LIGO-гийн детекторуудын илрүүлсэн таталцлын долгион нь өмнөх хоёр тохиолдлуудтай нэгэн адил хар нүхнүүдийн мөргөлдөөнөөс үүссэн байна. Мөргөлдөөний дүнд Нарнаас 49 дахин их масстай шинэ хар нүх үүссэн байна. Таталцлын долгионыг илрүүлсэн өмнөх хоёр тохиолдолд Нарнаас тус бүр 61 дахин болон 21 дахин их масстай хоёр хар нүх үүсч байжээ. Тэдгээр нь Дэлхийгээс тус бүр 1,3 тэрбум болон 1,4 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж байгаа аж. Харин энэ удаад илрүүлсэн таталцлын долгионы эх үүсвэр болох хар нүх нь 3 тэрбум гэрлийн зайд байжээ.
Таталцлын долгионыг анх 2016 оны 2 дугаар сарын 11-нд илрүүлсэн нь физикийн шинжлэх ухааны хөгжилд шинэ эрин үеийг нээсэн юм.

Х.Сарнай